НИЙТЛЭЛҮҮД
ОРОСЫН БАРУУНТНУУД
2012 оны 1 сарын 11

УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдаж, ирэх зургадугаар сард холимог системээр санал авах болов. Бүтэн пропорциональ ба бүтэн мажоритар системийн аль алиныг Монголын улс төрд туршиж үзсэний эцэст ийнхүү дундын хувилбар дээр буужээ. Харин ОХУ-ын Парламентын Доод танхим буюу ДУМ-ийн сүүлийн сонгуулийн дараа оросууд мажоритар системд эргэн шилжихээ мэдэгдээд байна. Ерөнхийлөгч Д. Медведев арванхоёрдугаар сарын 22-ны өдөр сенатор, губернатор, ДУМ-ийн депутатуудтай уулздаг жил тутмын арга хэмжээнийхээ үеэр  улс төрийн шинэчлэл хийх саналаа дэвшүүлэв.

Дэлгэрэнгүй үзэх >
БЕНЗИНИЙ “60-66” ТАТВАР БА ШИНЭ НӨХЦӨЛ
2012 оны 1 сарын 9

Бензиний үнэ огцом нэмэгдэх мэдээллийг өнгөрсөн оны аравдугаар сарын эхний өдөр Монголын Засгийн газар авсан юм. Түүхий нефть ба нефтийн бүтээгдэхүүний “60-66” татварын шинэ систем аравдугаар сарын 1-ний өдрөөс ОХУ-д хэрэгжсэн. Орос улс яг нэг жилийн өмнөөс буюу өнгөрсөн жилийн өдийгөөс дотооддоо шатахууны хомсдолд орж эхэлсэн ба тэр үеэс бензин шатахууны экспортын бодлогоо эрс өөрчлөх нь тодорхой болсон. Түүхий нефтийн татвар 65 хувь байсныг 60 болгон бууруулав. Харин бүх төрлийн шатахууныхаа экспортын татварыг Орос улс 66 хувь болгон огцом өсгөсөн. Дотоодын хэрэглээгээ дэмжих бодлого хэмээн түүнийгээ тайлбарлажээ. 2011 оны Оросын эдийн засгийн үзүүлэлтүүдийг харж байхад татварын дээрх арга хэмжээний дараа хамгийн их ашиг олсон компаниудаар экспортын чиглэлээр ажилладаг Роснефть, ЛУКОЙЛ, ТНК-ВР, Сургутнефть тодорчээ. Монгол улс Роснефть ба ТНК-ВР компаниудаас бензинээ импортолдог.

Дэлгэрэнгүй үзэх >
АРВАН НЭГЭН ОНЫ АРВАН НЭГ
2011 оны 12 сарын 7

Арван нэгэн он дэлхийн түүхэнд тодоор бичигдэн үлдэж байна. Арван нэгэн онд энэ гаригийн амьдралд өөрчлөлт оруулсан, цаашид маш их үр дагавар авчрах олон үйл явцын эхлэл тавигдлаа. Арван нэгэн он Америкийг хоёрдугаар эгнээнд оруулсан бол Монголыг эхний эгнээ рүү татахыг завдлаа. Үнэхээр арван нэгэн он хүн төрөлхтөний түүхэнд шинэ эргэлтийн жил болон одож байна. Хамтдаа хуанлийн хуудсыг эргүүлье.

 1.Арабын хавар

Арабын хавар хувьсгалаар эхэлж, дарангуйлагчдыг толгой дараалан унагасан. Гэвч тэнд хаврын цэцэг хараахан цухуйсангүй. Харин үргэлжлүүлээд Арабын жавар тачигнасан хэвээр байна. Ганцхан жилийн өмнө Моаммар Каддафи Францын Ерөнхийлөгч Николя Саркозийн хүндтэй зочин байсан юм. Оросын тэрбумтан, дэлхийн хөнгөн цагааны магнат Олег Дерипаска “Русал”-ийнхаа хувьцааг Хонконгийн бирж дээр гаргах үед ноён Каддафи “Русал”-ийн нэг томоохон хувьцаа эзэмшигч болсон билээ. Гэтэл жил тойроогүй байхад Каддафи үгүй болж, үр сад, тойрон хүрээлэгчид нь босогчдын суманд өртөн үгүй болсон байх юм. Арабын хавар дэлхий дээрх хамгийн том удирдагчдыг ердөө л навчис мөчрөөсөө тасрах адил хийсгэн үлээчихэв.

Дэлгэрэнгүй үзэх >
БАРУУН ЦАНХИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЯВЦ
2011 оны 10 сарын 3

Тавантолгой ордын Баруун Цанхид олборлолт явуулах Консорциумын олон улсын тендерийн хэлэлцээр хэрхэн үргэлжилж буйг дэлхий сонирхож байна. Ингэж гэнэ, тэгсэн сурагтай гэх таамгаас Блүүмбергийн мэдээ ч хэтрээгүй, Монголын сэтгүүлчдийн үзмэрдэлт ч ялгараагүй.

Долдугаар сарын 04-ний  Засгийн хуралдааны мэдээгээр 40:24:36 гэсэн хуваарилалтыг зарласны дараа гадаадын хөрөнгө оруулагчидтай Монголын Ажлын хэсэг нэг удаа уулзжээ. Энэ зуны ганц уулзалтаас элдэв үр дүн гараагүй, тун ерөнхий товч агуулгатайгаар өндөрлөжээ. Үргэлжилсэн хугацаа нь ч товч болоод тодорхой байсан аж. Баруун Цанхийн нүүрсийг ухаж, борлуулахаар зэхэж буй Хятад, Америк, төмөр замаар тээвэрлэхээр хүлээж байгаа Оросын компаниуд зуны уулзалтад төлөөлөгчдөө оролцуулсан ба ерөнхийдөө Монголын тал өөрсдийнх нь өмнөх саналд хэр нааштай хандахыг тандах төдий уулзсан гэж хэлж болно.

Дэлгэрэнгүй үзэх >
“ИТГЭЛ” САНД БАЯРЛАЛАА
2011 оны 9 сарын 28

Эмчлэх, эдгэрэх боломжгүй хүмүүс энэ тасагт хэвтдэг. Улсын хэмжээнд ганц тасаг. Гэхдээ зөвхөн хавдраар өвчилсөн хүмүүст зориулагдсан. Цаана нь сүрьеэ, ДОХ мэт аюулт өвчний улмаас эмчилгээгүй болон шаналагсад бий. Тийм өвчтөн хэвтэх Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг Монголд байхгүй.

Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн дөрвөн палатны хананд “Итгэл” сангаас энэхүү өрөөг тохижуулав гэсэн бичигтэй жааз өлгөжээ. Жижигхэн жааз орж ирэнгүүт нүдэнд туссан юм. Том тус, өгүүлшгүй буяныг “Итгэл” сан энд хэвтсэн хүмүүст өгчээ. Хүчилтөрөгч, дуслын аппаратууд тэнд бий. Түшлэгтэй сандал шиг энгийн хийцтэй “нойл” өвчтөний орны хажууд байгаа. Өвчинд шаналсан хүмүүст хоёр алхах ч холын даваа болдог. Хавдраар өвчилж, химийн тариа хийлгэсэн хүмүүс байнга бөөлжих, өтгөн шингэн гарахгүй түгжрэх зовиур өдөр тутам давтагддаг. Энэ бол бидний хажууд байгаа зовлон. Эдгэрэх найдваргүй болсон хүмүүсийн тухай хэн ч ярьдаггүй. Гэхдээ тэр хүмүүс өөрсдөө ямар их итгэл тээж, өдөр цагийг өнгөрөөж байгааг харцгаая.

Дэлгэрэнгүй үзэх >
ГУРАВ ДАХЬ ХӨРШИЙН ТУХАЙ ГУНИГТАЙ МӨРӨӨДӨЛ
2011 оны 8 сарын 5

Тавантолгой ордод ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийн шалгаруулалтын талаар хэн ч шинэ мэдээлэл өгөх зүрхгүй болсныг Та бид харж байна. ОХУ ба БНХАУ-ын нутгаар нүүрс тээвэрлэх гарц нээгдээгүй учраас Тавантолгой ордын тухай тодорхой мэдээлэл цацагдах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газрын Ажлын хэсэг өдийг хүртэл чадах бүхнээ хийсэн. Хойд ба Өмнөд хөршөөр дамжуулан нүүрс зөөх тээврийн үнэ, маршрут, боомтыг Ажлын хэсэг тохиролцож дийлэхгүй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар зургадугаар сард хөршүүддээ стратегийн айлчлал хийгээд ч үр дүн гарсангүй. Товчхондоо, Тавантолгой ордын хэлэлцээрийг ОХУ ба БНХАУ барьж байна. Монголын Засгийн газрын Ажлын хэсэг хүнд нөхцөлд ажиллаж байгааг дахин тэмдэглэе.

Дэлгэрэнгүй үзэх >
ТАВАНТОЛГОЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООГ ҮЗЬЕ
2011 оны 7 сарын 5

Тавантолгой ордын эргэн тойронд Монгол улсын хувьд төвөгтэй нөхцөл үүслээ гэж харж байна. Хэлэлцээрийн ширээний ард компаниуд ээлж дараалан суудаг байсан бол өнөөдөр Монгол улсын Засгийн газрын Ажлын хэсгийн өмнөөс гурван их гүрний нэгдэл ам нэгдэн, хүч түрэн саналаа хэлж эхэллээ.

Юуны түрүүнд манай Ажлын хэсэг улс төрийн тохиролцоо хийгээд байгааг олон нийтэд дуулгая. Тавантолгой ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог монголчуудад үзүүлээгүй. Тэрхүү чухал тооцоог зөвхөн гурван их гүрний компаниуд дотроо хэлэлцээрээр шийдэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгой ордын  хэлэлцээрт сууж байгаа гэсэн ерөнхий мэдээлэл байгаа боловч гол хэлцлийг ОХУ, Хятад, АНУ-ын компаниуд Япон, БНСУ-ын саналыг жийрэглэн хоорондоо тохиролцож дууслаа.

Дэлгэрэнгүй үзэх >
ШИНЭ ХУВААРИЛАЛТ
2011 оны 5 сарын 27

Same copper belt as Ivanhoe Mines’s world-class Oyu Tolgoi copper mine…гэсэн сурталчилгааны хэллэг моодонд оржээ. Монгол орны баялаг орд газруудад хувьцаа гаргах аян дэлхийн хөрөнгийн биржүүдэд яг одоо хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл Монголын баялгийг хуваах ажлууд эрчимтэй өрнөснийг үйл явдлын салхи эх орны зэлүүд талд шивнэх болжээ. Энд бид нутгийнхаа олигархиудыг нэг нэгээр нь шоронд хийх нэрс гарган морьтойгоо жагсч байгаа бол тэнд Монголын ордууд тэгшхэн хуваагдаж байна. 2011 онд ба ирэх жил хувьцаагаа олон улсын бирж дээр арилжих компаниудын тоо гарын арван хуруунд багтахаа болив.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой